Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус дүүргийн ерөнхий боловсролын 15, 75 дугаар дунд сургуулийн багш, сурагчдад “Хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хадгалах, түүний хор уршиг” сэдэвт сургалт зохион байгуулжээ.
“Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд зохион байгуулсан тус сургалтад нийт 80 гаруй багш, сурагчид хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар