ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдал,  Эрүүл мэнд,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд, Татвар, Улсын бүртгэл, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 15 байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий 60 гаруй албан тушаалтнууд оролцсон байна.

Зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нийтлэг гаргаж буй алдаа зөрчил, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурорт хандаж нэхэмжлэл бичүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ур чадварыг нь дээшлүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар шийдвэрлэв.