Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус прокурорын газрын нийт прокуроруудад болон дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн мөрдөгч нарт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхийн ач холбогдол, онцлог, анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын өдрийн 13 дугаартай тогтоолоор батлагдсан “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ын талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар