ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОР, ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСҮҮДИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОР, ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСҮҮДИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, дүүргийн нутаг дэвсгэрийн зөрчлийн болон эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлтийн талаар хэлэлцсэн байна.

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлын хүрээнд мөрдөгч, прокуроруудаас гаргасан санал, мэдээллийг үндэслэн мөрдөн шалгах тодорхой ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, хууль бусаар зөрчихгүй байх, практикт суурилсан сургалтыг тогтмол явуулах зэрэг шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болжээ.