ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад төрийн байгууллагуудыг оролцуулан хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл” салбарт зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хүүхдийн эрх, эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагын талаар иргэдэд мэдээ, мэдээлэл, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.   

Тус арга хэмжээнд дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ.