ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД УЧИРСАН 655.6 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД УЧИРСАН 655.6 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Хан- Уул дүүргийн прокурорын газраас 2025 оны 11 сарын байдлаар төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нийт 655.6 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын хүсэлтээр нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагаас татварт төлөгдөх 433.6 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй болон “Хөдөө аж ахуйн корпорци” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Г.Б-ээс хөдөө аж ахуйг дэмжих санд хохирол учруулсан 222 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт прокурор гуравдагч этгээдээр оролцож дээрх хохирлыг улсын төсөвт оруулахаар шийдвэрлүүлжээ.