Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн нийт сургалт зохион байгууллаа.
Тус ангийн 216 алба хаагчдад “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалт зохион байгуулж, зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар