Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллагын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хамтарсан баг-2026” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт нийт 25 хороодын хамтарсан багийн 300 гаруй гишүүн оролцож, дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар