Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургуулийн 6-9 дүгээр ангийн 160 гаруй сурагчдад “Хүндлэлээр нөхөрлөе” сэдвийн хүрээнд үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтийн талаар 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд хүндлэлийн тухай ойлголт өгөх зорилгоор хүүхдүүдийг дүрд тоглуулан, “Хүндлэл алга болох үед нэгнийгээ шоолж, доромжилж, ганцаардуулж, тэндээс дээрэлхэлт эхэлдэг” гэдгийг харуулж, үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, үр дагаврыг тайлбарлаж өглөө.
Сурагчид сонирхсон асуултдаа хариулт авч, сургалт үр дүнтэй, сонирхолтой байсныг онцолж, прокурорын газарт талархлаа илэрхийллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар