ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Хан- Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран 2026 оны 05 дугаар сарын 05- ны өдөр “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмж” сэдэвт сургалтыг төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн нийгмийн ажилтнуудыг оролцуулан хийлээ.

Дүүргийн хэмжээнд 2025 онд хүүхэд холбогдсон 165 хэрэг, хүүхэд хохирсон 80 гэмт хэрэг үйлдэгдсэн нь бөгөөд хүүхэд холбогдсон гэмт хэрэг 18 хувиар буурсан боловч хүүхэд хохирсон гэмт хэрэг төдийлөн буураагүй байдалд дүгнэлт хийж, цаашид хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийг бууруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сургалтад тус дүүргийн ерөнхий боловсролын 72 сургууль, 25 хороодын нийгмийн ажилтан, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтэн зэрэг 150 орчим хүн оролцлоо.