Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Дэвжээ-2026” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг өсвөр насны хүүхдүүдийн дунд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин болон сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Жүжигчилсэн тоглолт”, “Хууль эрх зүйн мэдлэгийг шалгах асуулт, хариултын тэмцээн” гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, мэдлэгийн нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар