ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг Цагдаагийн байгууллагаас бусад байгууллагатай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгасан дүнгийн талаар”, “Цахим бүртгэлийг хөтлөх талаар” тус тус мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнд оролцогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, хууль хэрэглээний зөрүүтэй ойлголт болон хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хууль журам зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.