ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэргийг шалгахад анхаарах асуудал, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлт, мөрдөгчдийн ажлын ачаалал, нөхцөл байдал, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, гэмт хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий тасгуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

Хамтарсан зөвлөгөөнөөс 11 шийдвэр гаргаж, хагас, бүтэн жилээр дүгнэж ажиллахаар боллоо.