Хан-Уул дүүргийн прокурорын газраас Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдвээр төрийн байгууллагуудтай ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цэргийн штаб, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга нар болон хуулийн мэргэжилтэн нар оролцлоо.
Тус дүүргийн прокурорын газраас 2025 онд Төрийн байгууллагаас ирүүлсэн 70 хүсэлтийг хүлээн авч, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 42, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 6, Төрийн албаны зөвлөлийн 2 буюу нийт 50 хүсэлтэд нэхэмжлэл бичиж, төрд учирсан 115,8 сая төгрөгийн хохирлыг нөхөн мтөлүүлэх арга хэмжээ авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар