Хан- Уул дүүргийн прокурорын газраас санаачлан Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2026 оны 9 дүгээр сарын 10- ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга нартай уулзалт зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлыг судалж, төрд учирсан хохирлыг төлүүлэх талаар хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар