ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн төрийн албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Авлига, албан тушаалын гэмт хэрэг ба түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтаар Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны дарга, хороодын Засаг дарга, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал зэрэг 44 удирдах албан тушаалтнууд хамрагдсан байна.