АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран төрийн болон төрийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтан, нягтлан бодогч нарт зориулсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг ба түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохицуулалтыг таниулж, төрийн албан хаагчдын хууль тогтоомжийг мөрдөх хариуцлагыг дээшлүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга, ил тод, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл өглөө.
Тус сургалтад төрийн болон төрийн өмчит байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч зэрэг 200 гаруй албан тушаалтан хамрагдлаа.
