“ХЭРЭГ БҮРТГЭЛТ БА ХҮНИЙ ЭРХ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ДҮГНЭЖ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Цагдаагийн газартай хамтран гэмт хэргийг шуурхай илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зохион байгуулсан “Хэрэг бүртгэлт ба хүний эрх” нэгдсэн арга хэмжээний дүнг дүгнэхээр хамтарсан зөвлөгөөнийг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эрэн сурвалжлагдаж буй сэжигтэн, яллагдагчийг олж тогтоох,түдгэлзүүлсэн болон удааширсан, олны анхаарал татсан, орон сууцны залилан, хүүхэд хохирсон, холбогдсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхсөн хэргийг шуурхай шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хохирол нөхөн төлүүлэх, хэргийг шүүхэд шилжүүлэх бэлтгэл хангах, шүүхээс буцсан болон шүүх хуралдаан хойшлогдсон хэргийг шуурхай шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
Зөвлөгөөнөөр нэгдсэн арга хэмжээний хүрээнд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан прокурор, мөрдөгч нарыг шагнаж урамшууллаа.


