ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналтын харьяа Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр “Эрх хязгаарлах арга хэмжээ буюу хүнийг саатуулах ажиллагааны явцад гарч буй алдаа, зөрчил, цаашид анхаарах асуудал”, “Торгох шийтгэлийн биелэлт, түүнийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Мөн удирдах болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл бэрхшээл, зөрүүтэй ойлголтын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

